Б.Нямсүрэн 

Улсын Филармонийн үзвэрийн 51 дэх удаагийн нээлтийн тоглолт энэ сарын 15-нд болно. Тоглолтод XIX зууны Романтизмын үеийн төлөөлөгчдийн нэг, Чехийн нэрт хөгжмийн зохиолч А.Дворжакийн “IX-р симфони”, “The Water Goblin” болон “Cello Concerto in B minor 1-р анги” зэрэг бүтээлүүд тоглогдохоос гадна “The Water Goblin” зохиол нь Улсын Филармони төдийгүй Монгол Улсад анх удаа эгшиглэх гэж буй бүтээл юм.

 Тус тоглолтын удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт удирдаач Ц.Баатаржав агсны хүү Б.Энхбаатар урилгаар ажиллаж байгаа юм.  

Маэстро Б.Энхбаатар өмнө нь 2014 оны Төрийн наадмын концертыг удирдсан байдаг. Харин  энэ удаад Улсын Филармонийн урилгаар хүрэлцэн ирж Симфони найрал хөгжмийг удирдан тоглуулж байгаа юм

Тэрбээр 1991 оноос ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Эрдмийн Филармонийн найрал хөгжимд виолончель хөгжимчин, туслах удирдаач, 1996 оноос удирдаачаар ажиллаж эхэлсэн.

Эх сурвалж: zms.mn

.