Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.  Энэ үеэр ХЗДХ-ийн сайдаар томилогдоод байгаа  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр "Ялын бодлогыг чангатгахад цочир хүлээж авахгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зургийг олон нийтэд дэлгэхийг би огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй. Хүн болгонд би уриалмаар байна. Ямар нэг хүчирхийллийн үйлдлийн талаар мэдээлэхдээ хүүхдийг хайрлаж л байгаа бол та нийтэд зургийг нь дэлгэхээ болих хэрэгтэй. Үнэн хайр чимээгүй байдаг юм гэдгийг нийт ард иргэддээ хандаж хэлмээр байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд гурван бодлогыг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан байгаа. Нэгдүгээрт, бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэдэг хуулийн төсөл өргөн баригдсан байгааг шууд баталъя" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn