Б.АЛТАНГЭРЭЛ
Монгол тээвэр нэгдэлээс олон улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн "С" зөвшөөрлийг хуулийн дагуу олгохыг шаардаж эсэргүүцлээ илэрхийллээ.
"Монгол тээвэр нэгдэл"-ийн төлөөлөл С.Ганболд: Монголын үндэсний нүүрс тээврийн компаниуд үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах хүсэлтэй байна. Сүүлийн гурван жил холбогдох яам, газруудаар явж хүсэлтээ өгөөд одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс шийдвэр гаргах эрх бүхий дээд шатны удирдлагад асуудлаа хэлэхийг хүсч байна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагаа бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Олон улс хоорондын нүүрс тээврийн зөвшөөрлийг нээлттэй олгож байгаа гэдэг ч үгүй.
Улирал тутамд зөвшөөрөл хүсч мэдүүлэг бөглөж байгаа машины тоо өсч байна. Өнгөрсөн улиралд 14 мянган машин байсан бол энэ улиралд 18 мянга болсон. Энэ олон тээврийн хэрэгслийн тооноос болж "Эрдэнэс Таван Толгой" компани Зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг компани биш учир асуудал гарч байна. Угтаа үүнийг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хариуцаж хэрэгжүүлэх ёстой. ЭТТ компани бол зүгээр уул уурхайн компани. Авто тээвэртэй ямар ч холбоогүй. Мэргэжлийн баг, хүмүүс нэг ч байдаггүй байж "С" зөвшөөрлийг хувь тэнцүүлж олгож байна.
Эх сурвалж: www.zms.mn