Т.САЙХАН

АТГ-аас допингтой холбоотойгоор хэдэн хэдэн хүний гэрт нэгжлэг хийж шалгалт явуулж байна.  Тухайлбал, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнямын гэрт нэгжлэг хийж, түүний  гэрээс дөрвөн төрлийн 28 ширхэг допингийн хамгийн хүнд төрлийн бэлдмэл олдсон байна. АТГ-ын мөрдөгчид илэрсэн бодисыг  хураан авчээ. 

Д.Батнямын хувьд допингийн асуудлаар барилдах эрхээ хасуулсан аварга Э.Оюунболдын багш, дасгалжуулагч юм. Э.Оюунболдоос допинг илрэх үеэр тэрбээр “Э.Оюунболдоос мөнгө нэхсэн хүмүүс бид хоёрыг гүтгэж эхэллээ” хэмээн ярилцлага өгч байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn