Б.Нямсүрэн

BTS хамтлагийн гишүүн Жон Жон Гүг гэртээ найз бүсгүйнхээ хамт байгаа тухай бичлэг цахим орчинд багагүй шуугиан дагуулсан. Түүний гэрийн цонхоор нууцаар бичсэн энэ бичлэг болон үерхлийн талаар Жон Гүг хариулт өгөв. 

 "Надад найз охин байхгүй, хэнтэй ч уулзаагүй. Би  ажлаа хийхийг л хүсэж байгаа болохоор тийм шаардлага надад байхгүй Энэ тухай цуурхал гаргасан хүмүүсийг шүүхэд өгөх шаардлагагүй. Тэдэнд анхаарал хандуулж байгаа хэрэг болно. Тэднийг анхаарахгүй бол тэд дахиж ингэхгүй" гэсэн байна. Алдартнуудад ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд харьяа компани нь тайлбар хийдэг. Тиймээс  Жон Гүг  өөрийн биеэр мэдэгдэл хийж шүтэн бишрэгчдээ тайвшруулжээ.