С.САРУУЛ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяраас ирүүлсэн “... намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд зааснаар намын даргыг огцруулах, чөлөөлөх эрх Бүгд хуралд олгогдсон, энэхүү Бүгд хурлын гишүүдийн олонхын саналаар дарга Т.Төмөрмөнхийг чөлөөлж, Б.Өлзийдүүрэнг даргаар сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангалаа. Мөн Иргэдийн Оролцооны Нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэлээс ирүүлсэн “...намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэв. Тус намын дүрэмд зааснаар Төлөөлөгчдийн Танхим намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй, энэ тохиолдолд Төлөөлөгчдийн Танхим олонхын саналаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлээгүй тул бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: www.polit.mn