Т.САЙХАН

Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр /10.02/ тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нүүрсний хэргүүдийг шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Одоогоор долоон хэрэг шүүхэд шилжсэн. Нийт 66 хэрэг байгаа. Нүүрсний хэрэг нэг өдөр бүгдээрээ шүүх дээр очоод шийдэгдчихгүй. Хэргийн бүрдэл хангалттай болсон үед шүүхэд шилжүүлдэг. 

Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаанд 14 хэрэг байгаа. Хэрэг бүртгэлтийн 29 ажиллагаа явагдаж 143 хүн, гурван ААН байгаа. Нийтийн албан тушаалтан 90 байгаагаас улс төрд нөлөө бүхий буюу УИХ-ын гишүүн 12 байгаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn