Н.Жаргалмаа
Хан-Уул дүүргийн XXV хороонд байрлалтай “Цагаан хаалга” орон сууцны хотхоны захиалагч иргэд хохирлоо барагдуулж чадаагүй олон жил болжээ. Тэдний энэ асуудлыг хөндөж Сайн Ардчилсан иргэдийн нэгдсэн нам УИХ-ын даргад шаардах бичиг өргөн барьж буйгаа мэдэгдлээ. Шаардах бичигт орон сууцны компаниуд хөрөнгө оруулалтын тодорхой хувийг урьдчилсан захиалганаас бүрдүүлдэг.
Харин сүүлийн жилүүдэд энэ хэрэг залилангийн шинжтэй болж олон иргэн өөрсдийн эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироод байна. Асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхийн байгууллагад хандсан ч энэ хүмүүсийн гомдлыг барагдуулж чадахгүй байна. Иргэдийн урьдчилан захиалсан байрыг улсын бүртгэлд оруулах хуулийн зохицуулалт хийх хэрэгтэйг шаардаж байгаа ажээ. Ингэснээр тухайн иргэн эзэмшигч болсноор олон хүнд дамлан наймаалж, залилан хийх эрсдэлээс хамгаална гэжээ.
Эх сурвалж www.zms.mn