С.САРУУЛ
Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран шүүхээс мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон 70 орчим иргэнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулжээ.Тэдэнд мансууруулах бодисын хор уршиг, сэтгэцэд учруулах сөрөг нөлөө болон холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээллийг өгсөн байна.
Сургалтын үеэр шүүхээс тогтоосон хязгаарлалтын хэрэгжилтийг шалгаж, шинжилгээ авахад найман хүнээс сэтгэцэд нөлөөт бодис илэрчээ.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Тиймээс сэтгэцэд нөлөөт бодис биеэс нь илэрсэн иргэдийг шалгуулахаар холбогдох албан тушаалтанд шилжүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn