Б.Нямсүрэн                                                   

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лиг ирэх арваннэгдүгээр сарын 03-нд эхлэх тов гарлаа. Холбооны зүгээс Хөгжлийн лигийг санаачлан зохион байгуулахаар болж ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордон, МҮЭСТ цогцолборт эхлэхээр болов. Лигийн онцлог нь эрэгтэй 16 баг Баруун болон Зүүн гэсэн хоёр бүс болж өрсөлдөнө. Мөн лигийн шилдэг хоёр баг Үндэсний Дээд лиг рүү дэвших эрхийн төлөө тоглох юм.

Хөгжлийн лигт энэ жил анх удаагаа эмэгтэй найман баг өрсөлдөхөөр болжээ.  Мөн шилдэг хоёр баг Үндэсний Дээд лигт дэвшин тоглох эрх авах юм. Мөн Лигийн зохион байгуулагчдын зүгээс оролцох бүх тамирчид дасгалжуулагчдын дунд Хар тамхины эсрэг сургалт, Допингийн эсрэг сургалт болон мөрийтэй тоглоомын эсрэг сургалтуудыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: www.zms.mn