Б.АЛТАНГЭРЭЛ

"Тэнгэрлэг Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Бямба-Очир ба түүний өмгөөлөгч нар олон нийтэд хандлаа. Тэд Хятад иргэнд 21 га газар олгосон асуудлыг мэдээлснийхээ төлөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Энэ асуудалд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад гомдолтой байгаагаа мэдээлэл хийх үеэрээ илэрхийлсэн юм.  

Б.Бямба-Очир “Сүхбаатар гэлтгүй бүх дүүрэг жил бүр газар төлөвлөдөг. Үүний дагуу дүүргийн Засаг дарга иргэдийн хурлаар батлагдсан газруудад захирамж гаргах эрх үүсдэг. Х. Болормаа бол ардчилсан үзэлтэй, АН- аас удаа дараа сонгогдсон Засаг дарга хийж, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өмнөх Засаг даргынхаа буруутай үйл ажиллагааг одоогийн дарга нь залруулах хэрэгтэй. Гэтэл миний бие залуучуудын хамт хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажилласан байтал түүнийг шалгуулж буй асуудалд иргэд гомдол гаргаж байна. Байгаль орчноо хамгаалсныхаа төлөө энэ хүн буруугүй, буруутан болж байна. Үүнд харамсал төрж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn