С.САРУУЛ

Цэцэрлэгийн бүртгэлийн хоёрдугаар шатны хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг 2023.09.11 - 09.20-ны хооронд e-mongolia.mn болон elselt.esis.edu.mn системээр зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт 12257 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна.

Үүнээс 4023 хүсэлт нь түр оршин суух хаягаар цэцэрлэгт хамрагдах хүсэлт байна. Цахимаар ирүүлсэн хүсэлтээс гадна

24 цагийн цэцэрлэгт хамрагдах – 69,

Байгууллагын дэргэдэг цэцэрлэгт хамрагдах – 133,

Тусгай цэцэрлэг – 39,

Халамжийн төвийн хүүхэд – 2,

Багш, ажилтны хүүхэд – 49,

Өргөдөл, хүсэлт – 6037 зэрэг нийт 6329 хүүхдийг элсүүлэх хүсэлт уламжлалт хэлбэрээр иржээ.

Ингээд нийт 18.294 хүсэлтийг хүлээн авсан. 

Үүнээс

Гадаад явах сонголт хийсэн – 3

Гэрээр суралцах сонголт хийсэн – 25

Бусад асуудалтай  65

Цахим болон уламжлалт байдлаар давхар бүртгэл хийгдсэн

Нэг хүүхэд олон удаа хүсэлт илгээсэн зэрэг давхардлыг шалгаж хасав.

Нийт хүсэлтийг “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт бүртгэлийг зохион байгуулах  түр журам”-ыг баримтлан шийдвэрлэснийг мэдээллийн санд байршуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn