С.САРУУЛ

Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарчээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд "Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо. Яруу сумын харьяат иргэн хэд хоногийн өмнө нохой зууж ирсэн тарвагыг өвчөөд, гэр бүлээрээ чанаж идсэн байна.

Тухайн иргэн халуурч, булчирхай нь цочсон тул өрхийн эмнэлэгт хандсан. Өрхийн эмнэлгээс шуурхай арга хэмжээ авч, Эрүүл мэндийн газарт мэдээлэл өгөөд шинжилгээ хийхэд тарваган тахлын үзүүлэлтүүд өндөр байгаа юм. Клиник шинж тэмдгээрээ тарваган тахал байх магадлал өндөр байна. Хамгийн түрүүнд нэгдүгээр хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр хавьтлын хувьд олон хүн хамарсан. Аймгийн төвд ирээд овооны тахилгад оролцсон байх магадлалтай" гэдгийг хэллээ. Завхан аймгийн Засаг даргын захирамжаар өчигдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн Улиастай сумаас гарах, Яруу сумаас гарах, орох хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn