Ч.ТУЛГА

Монголын хөгжмийн урлагийн ууган байгууллагын нэг нь Улсын филармони билээ. Тэгвэл тус уран бүтээлчид намар цагийн үзвэрийн нээлтээ энэ баасан гарагт “Сонгодог үдэш” тоглолтоор хийхээр болжээ. Энэ үдэш ХIX зууны сүүлч болон XX зууны эхэн үеийн хөгжмийн зохиолчид болох М.Равел, А.Дворак, A.Арутиуниан, Ж.Сук нарын бүтээлүүд эгшиглэх юм байна. Үзвэрийн нээлтэд Улсын филармонийн симфони найрал хөгжимчид бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд Хөтлөгч, тайлбарлагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, удирдаачаар Б.Батбаатар нар ажиллах юм байна.

Эх сурвалж: www.zms.mn