Ч.ГАН

Канын наадмын улаан хивсэн дээгүүр алхаж, Монголын кино урлагийн хөгжлийг олон улсад тодорхойлж яваа “Баавгай болохсон” кино Бусаны олон улсын наадамд шалгарч, Ази дахь нээлтээ хийхээр боллоо. Үүнээс гадна тус бүтээл Калгарийн олон улсын кино наадамд шалгарсан билээ. Улмаар Их Британи, Ирландын буюу Европын театруудын дэлгэцнээ гарахаар болоод байсан юм. Тэгвэл ийнхүү дахин Азид нээлтээ хийх эрхийн эзэн болсон байна. Кинонд  15 настай физикийн гоц авьяастай хүү, толгойлсон ээж болон хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Бяцхан хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж буй тухай өгүүлдэг ажээ.

Эх сурвалж: www.zms.mn