Ч.ГАН
Түүхт 60 жилийнхээ ойтой золгоод буй УДБЭТ-ын хамт олон Ж.Бизегийн “Кармен” дуурийг тоглохоор бэлтгэлдээ ороод байгаа билээ. Дуурьт эрх чөлөөт цыган бүсгүйн хайр сэтгэл, хувь тавилангийн тухай өгүүлэх юм. Дэлхийн сонгодог бүтээл болох энэхүү дуурийг ямар удирдаач дохих нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл энэ удаад ОХУ-ын ардын жүжигчин П.В.Иванович урилгаар ирж удирдахаар болжээ. Түүний хувьд дэлхийд алдартай Новосибирскийн Глинкийн нэрэмжит консерваторийн удирдаачаар ажиллаж, Италийн томоохон театруудад ажилладаг, энэ цагийн шилдэг удирдаачдын нэг юм.
Эх сурвалж: www.zms.mn