Б.ТУУЛ

    Эмэгтэй гэрэл зурагчдын авьяас билэг, шинэ дүр төрх, шинэ хэв маягийг харуулах зорилготой Монгол, Япон улсын эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Таван амьдрал" гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд үүдээ нээлээ.

Энэхүү үзэсгэлэнг эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй мэлмий" нэгдлээс зохион байгуулж байгаа бөгөөд  энэ удаагийн үзэсгэлэн нь "Амьдрал" хэмээх нэгэн сэдвээр дагнасан нь тун сонирхолтой өгүүлэмжтэй, содон үзэсгэлэн болжээ. "Таван амьдрал"-ын тухай гэрэл сүүдрээр өгүүлсэн энэхүү үзэсгэлэн 09 сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм байна. 

Эх сурвалж: www.zms.mn