ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

ОХУ-ын Холбооны хэвлэл, олон нийтийн харилцааны агентлагийн дэмжлэгтэй “Институт перевода” ашгийн бус бие даасан байгууллага Улаанбаатар дахь “Русский дом” Монгол Улсын Эрдмийн их сургуультай санамж бичиг байгууллаа. Утга зохиолын салбарын хөгжлийн тусын тулд хоёр орны хэвлэлийн болон орчуулгын үйл явцыг ахиулан дэмжих үүднээс сонгодог болон орчин цагийн Оросын утга зохиолыг монгол хэлнээ хөрвүүлсэн байдлаар мөн Монголын сонгодог болон орчин цагийн утга зохиолыг орос хэлээр хөрвүүлснээр цуврал бүтээх харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоох зорилготой нөхөрсөг зөвлөлгөөн өрнүүлсний дүнд дараах асуудлуудаар харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахаар тохиров. Талууд нь тус бүрийн улсын хууль тогтоомжид нийцүүлэх өөрсдийн эрх зүйн чадамжийн хүрээнд Монголын ард түмнийг Оросын утга зохиолын бүтээлүүдтэй, Оросын ард түмнийг Монголын утга зохиолын бүтээлүүдтэй танилцуулах замаар хоёр орны соёл, эрдэм шинжилгээ, орчуулан туурвих болон хэвлэлийн үйл ажиллагааны соёлын салбар дахь соёл хоорондын яриа хөөрөөг хөгжүүлэн баяжуулахад тус дөхөм үзүүлнэ. Талууд нь Оросын уран сайхны утга зохиолын бүтээлүүдийг монгол хэл рүү хөрвүүлэх, тэдгээрийг хэвлэн нийтэлж, Монгол Улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, Монголын уран сайхны утга зохиолын бүтээлүүдийг орос хэл рүү хөрвүүлэх, хэвлэн нийтлэх, ОХУ-ын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, түүнчлэн боломжтой нөхцөлд онлайн талбаруудад байршуулах зэргээр хамтарсан хэвлэлийн болон эрдэм судалгааны төслүүд боловсруулж хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлж, хамтарсан орчуулгын болон хэвлэлийн хөтөлбөрүүдэд харилцан ашигтай байх зарчимд суурилан оролцох юм. 

Эх сурвалж www.zms.mn