П.АМГАЛАН

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Хилийн Боомтын захиргааны дарга Б.Батхишиг нарын албаны хүмүүс ГЕГ-ын үйл ажиллагаатай танилцав. Замын -Үүд авто замын хилийн боомтын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэхтэй холбоотойгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх шаардлагатай асуудлаар ГЕГ-ын холбогдох албаныхантай ярилцжээ. Энэ үеэр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга "Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд тэргүүлэх чиглэлд боомтын хөгжлийг түргэтгэхэд онцгой анхаарч байна. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа ГЕГ-тай нягт хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Юун түрүүнд Замын-Үүд боомтыг 24 цагийн горимд шилжүүлэх бэлтгэлийг холбогдох байгууллагууд хамтран хангах нь чухал. Гаалийн байгууллагуудын ажилтны тоог нэмэхээс эхлэн бэлтгэл хангахад ГЕГ чухал үүрэгтэй. Мөн эдийн засгийн хувьд төмөр зам, транзит тээвэр, зорчигчдын ачааллын талаар судалгаа хийх хэрэгтэй байна" гэжээ.

 Эх сурвалж:www.polit.mn