ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн штабын барилгын шав тавих ёслол боллоо. Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Энэ ангийн штабын байр ганцаараа хуучнаараа үлдэж байгаа юм байна. Тиймээс энэ ангийн санаачилгаар ХХЕГ-тай хамтарч аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн. Орон нутаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хамтарч штабын байрыг барихаар шав тавьж байна. Аймгийн ИТХ-аар албан ёсоор хөрөнгө мөнгөний хэмжээг хэлэлцээд ирэх хавраас барилгын ажил эхлэх байх гэсэн мөрөөдөл байна. Ямар ч гэсэн аймгийн ИТХ-аар энэ асуудлыг албан ёсоор оруулна. Мөн ХХЕГ, ХЗДХЯ энэ асуудлыг шийдэж орон нутгийн хөрөнгө, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хамтарч хийхээр зорин ажиллаж байна" гэсэн юм.
Эх сурвалж www.zms.mn