Т.САЙХАН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанд 2023 оны ургацын урьдчилсан блансыг танилцууллаа. Мөн Стратегийн хүнсний нөөцийг бүрдүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Энэ жил 500 гаруй мянган тонн үр тариа хураан авах бланс гарсан. Үүний 480 мянган тонн нь улаанбуудай. Цаг хугацаатай уралдан хурааж, ургацаа бүрэн авбал бид гадаадаас улаанбуудай авахгүй, додоотынхоо хэрэгцээг 100 хувь хангана. Мөн төмсөө дотоодоосоо 100 хувь хангана. 165 мянган тонн хүнсний ногоо хурааж авах урьдчилсан бланс гарсан. 65 мянган тонн тосны ургамал хурааж авна. Ургац хураалтад 10 мянга гаруй оюутан, сурагчид ажиллана. Стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх тогтоолыг Хүнсний тухай хуулийн дагуу баталлаа. Стратегийн хүнсэнд улаанбуудай, гурил, сүү, ус зэрэг бүтээгдэхүүн ордог. Бүх шатанд хүнсний хангамж нөөцийг бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn