П.АМГАЛАН

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар шилжүүлэн томиллоо.

Боловсрол:

o   1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль

o   1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/

o   1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/

Ажилласан байдал:

o   1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,

o   1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,

o   2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,

o   2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,

o   2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,

o   2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,

o   2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,

o   2015 оны 2-р сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

o   2015 оны 10-р сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Эх сурвалж:www.polit.mn