П.АМГАЛАН

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь есдүгээр сарын 4-8-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 335 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 89 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 246 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас таван гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.  Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

Эх сурвалж:www.polit.mn