Б.ТУУЛ
Нийслэлийн ЗДТГ болон нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, “Лэтс Трэвел” ХХК-тай хамтран “Япон улсын соёл аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Энэ өдрүүдэд Япон орны хэл соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхохын сацуу олон төрлийн хоол, хүнс амталж, худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа ажээ. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан боловсролын зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна. Түүнчлэн соёлын өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүд дээр та Япон улсын үндэсний хувцас, кимоно өмсөж зураг авхуулах, мацури хөгжөөнт тоглоом наадгай тоглох, аялал жуулчлалын мэдээлэл сонирхох, соробан сампингийн аргачилал, мэдээлэл сонирхох зэрэг олон арга хэмжээг сонирхох боломжуудыг бүрдүүлжээ.
Эх сурвалж: www.zms.mn