Б.АЛТАНГЭРЭЛ

Аэробик гимнастикийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно. Уг тэмцээнийг манай улс зургаан жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 
 Энэ удаагийн тэмцээн нь бага нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тамирчид өрсөлдөнө. Харин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, гуравласан, багийн, аэробик бүжгийн багийн гэсэн нийт зургаан төрлөөр зохион байгуулагдахаар боллоо.  Ази тивийн аваргын төлөө Монгол, Австрали, Камбож, Хонконг, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Филиппин, БНСУ, Тайвань, Вьетнам зэрэг 11 орны нийт 198 тамирчин өрсөлдөх юм.

Эх сурвалж: www.zms.mn