Б.БОЛОР

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өртөг өнгөрсөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 231.3 болж, өмнөх оны мөн үеэс 12.1 хувь, өмнөх сараас 4.2 хувиар тус тус өсчээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өртөг өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өсөхөд уул уурхай, олборлолт, металлын хүдэр олборлолт, газрын тосны олборлолтын салбарын өртөгийн өсөлтөөс шалтгаалсан аж.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өртөг гэдэг нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, тонн нүүрс олборлоход зарцуулж буй зардлыг хэлж буй бөгөөд борлуулалтын үнэ гэж ташаа ойлгож болохгүйг статистикчид тайлбарласан юм.

Эх сурвалж: www.polit.mn