Б.ТУУЛ

“Дэлхийн анхны тусламжийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциаци”-аас Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн эмч мэргэжилтнүүд хамтран анхны тусламжийн өртөөчилсөн сургалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдэд нээлттэй зохион байгууллаа.

Энэ үеэр  ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламж, шарх цэвэрлэх, боолт хийх, хугарал гэмтлийг хэрхэн оношлох зэрэг зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгч, шаардлагатай зарим үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.

Мөн иргэдэд эрүүл мэндийн анхны тусламжийн суурь ур чадвар, ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулах, хүний амь насыг хэрхэн аврах тухай ойлголтыг олон нийтэд олгох , энэ сургалтаар цээж шахалт, хахалт, хажуугийн аюулгүй байдал, гэмтлийн үеийн тусламжийг хэрхэн үзүүлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллалаа.

Эх сурвалж: www.zms.mn