П.АМГАЛАН

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт  хэрэг бүртгэлтийн 32.185, мөрдөн байцаалтын 2401 хэрэгт хяналт тавьж, нийт 207 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.    Жишээлбэл,  Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-“Мал эмнэлгийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан Д.У, нягтлан бодогч Г.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар ажлыг хийж гүйцэтгээгүй байхад төлбөрийг шилжүүлсэн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар чөлөөлөгдсөн албан тушаалтныг эргүүлэн өөр албан тушаалд томилж, цалин олгуулсан, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэх;

-“Баянзүрх Шижир” ОНӨААТҮГ-ын ахмадын амралтын газрын даргаар ажиллаж байсан Б.Б нь иргэдийн үйлчилгээний төлбөрийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар шилжүүлэн авч, санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлгүй хувийн хэрэгцээндээ зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх авлига, албан тушаалын 2 хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул болон Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Мөн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 52, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг найм, Хүний амьд явахын эсрэг зургаа, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурван хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn