Н.Жаргалмаа
Гадаад харилцааны яам 1998 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн Өргөмжит Консулуудын ээлжит 10-р уулзалт энэ сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байгаа юм. Тухайлбал, Европ, Ойрхи дорнод, Африкт-38, Ази, Номхон далайн орнуудад-27, Америк тивд-10 тус тус ажиллаж байгаа ажээ. Өргөмжит консулууд Монгол улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, жуулчын тоог нэмэгдүүлэх зэргээр Монгол улсыг олон улсад сурталчилан таниулахад томоохон хувь нэмэр оруулж ирсэн билээ. Хүрэлцэн ирсэн Өргөмжит консулууд өөрсдийн байр суурийг илэрхийлж байлаа. Пэру улсад суугаа Өргөмжит консул Marco Antonia Gonzalas Arica өөрийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр “Миний бие Монгол улсын өргөмжит консулаар ажиллаж болсондоо баяртай байна. Мөн энэ уулзалтаар анх удаа Монгол улсад ирж байна. Үнэхээр сайхан байна ийм сайхан орны нэгээхэн хэсэг болон ажиллах болсондоо баяртай байна” гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn