П.АМГАЛАН
“Тэнгэрлэг Монгол” ТББ-гаас иргэдийн зорчих эрхийг үгүй хийж уулын аманд олгиархууд буусан, хуш мод ихээр гэмтэж байгаа, хүүхдүүд түрээсийн байранд хичээллэж байгаа зэрэг асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Бямба-Очир “Богдхан уулын Чулуутын аманд нэр бүхий байгууллага барилгынхаа суурь шороог буулгаж байна. Шороо буулгаж болохгүйг хэлээд долоо хоногийн дараа очиход гурван мод үхүүлсэн байсан. Эдгээр модыг тарихын тулд хувь хүнээс ямар их хүч хөдөлмөр, хугацаа шаардах вэ. Нэг хэсэг хүмүүс тэрбум мод таръя гэж ярьж байхад, нөгөө хэсэг нь амьд модыг сүйтгэж буй нь харамсалтай. Мөн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны "Ойн булаг" гэх газарт булаг шандын голдиролыг өөрчилж, олон тооны торлог ургамал эвдэж сүйтгэсэн. Энэ дээр хуулийн хариуцлага тооцож байгаа хүн байна уу. Нэг хүн аз жаргалтай амьдрахын төлөө хичнээн мянган тооны модыг сүйтгэх нь зөв үү. Өнөөдөр Монгол Улсад хууль үйлчлэхгүй байна. Хоёрдугаарт, манай улс өдөр, шөнөгүй нүүрсээ зөөж байна, “Оюу-Толгой” ХХК-аас ашиг хүртэх байтал алдагдалд орж байгаа. Энэ баялгуудаа хүний гарт өгсөн хэрнээ хүүхдүүд яагаад нэг ангид 40-50 уулаа сурч байна. Яагаад түрээсийн байранд хичээллэж байна вэ. Зарим хүүхдүүд нь цахимаар хүртэл хичээллэж байна. Тиймээс төсвөө үр бүтээлтэй зарцуулмаар байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn