Б.ТУУЛ
Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон түүхт 60 жилийн ойгоо олон төлөвлөгөөт ажилтай тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр УДБЭТ-т болсон бөгөөд тус театрын хамт олон нэгэн жарны турш бүтээн туурвиж ирсэн өөрийн урын сан дахь дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балетын сор болсон бүтээлүүдийн хэсгээс бүрдсэн "СОНГОДОГ ЖАРАН" хүндэтгэлийн гала концертоо 2023 оны есдүгээр сарын 09-нд Сүхбаатарын талбайд үзэгч олондоо толилуулах гэж байна.
Эх сурвалж: www.zms.mn