С.САРУУЛ
Улсын дээд шүүхэд намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүд иржээ.
Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх агуулгатай өргөдөл ирүүлсэн байна.
Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяраас “Т.Төрмөнхийг Монголын Либерал Ардчилсан намын даргын үүрэгт ажлаас нь огцруулж, намын даргаар Б.Өлзийдүүрэнг бүртгүүлэх” өргөдөл ирүүлжээ.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн өргөдөл “...намын цахим болон хуулийн этгээдийн албан ёсны хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай байна.
Эх сурвалж: www.polit.mn