С.САРУУЛ

КОВИД-19 цар тахлын улмаас зогсоод байсан олон улсын галт тэргийг аялуулж эхлэх саналыг “УБТЗ” ХНН-ийн удирдлагууд БНХАУ-д айлчлах үеэрээ тавьсан юм. Уг саналыг Хятадын тал хүлээн авч албан ёсны хариу ирүүлсний дагуу УБТЗ-ын зүгээс Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс аялуулж эхлэхээр боллоо.

Улаанбаатар - Замын-Үүд - Эрээн чиглэлийн хурдан галт тэрэг өнөө орой 20 цаг 35 минутаас Улаанбаатараас хөдөлнө. Цаашдаа Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагт тогтмол аялах аж. Мөн Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг аялуулах бэлтгэл ажлаа хангаж байна.

Эх сурвалж: www.polit.mn