Б.ТУУЛ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулан 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхлээд байгаа билээ. Тус үзэсгэлэн худалдаа нь есдүгээр сарын 03-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Харин энэ удаа бид нийслэлийн төв цэгт байрлах "Улаанбаатар Галерей" дотор гарч буй "Back to school" үзэсгэлэн худалдааг онцлов.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд оюутан сурагчдад зориулсан хэрэгцээд бичгийн хэрэгсэл байхаас гадна нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настнууд, цэцэрлэгийн бяцхан багачуудад зориулсан бичиг хэргийн өргөн хэрэгсэл, хамгийн сонголттой, дэгжин, чанартай чамин эко эд зүйлс, хамгийн чанартай загварлаг цүнх, үзэг бал дэвтэр гээд бүгдийг дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр үргэлжилж байна. Та яараарай. 

Эх сурвалж: www.zms.mn