С.САРУУЛ

Ромын Пап Францис Монгол Улсад есдүгээр сарын 1-нд айлчлан ирнэ. Энэ үеэр замын хөдөлгөөнийг хаах тухай холбогдох албанаас мэдээлэв.

 Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат "Есдүгээр сарын 1-4-ний хооронд Ромын Папын айлчлал хуульд заасны дагуу өндөр зэрэглэлээр зохион байгуулагдана. Айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт гарч, тодорхой цагуудад Ромын Папын явах маршрутын дагуу хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ. Айлчлалтай холбоотой болон бусад байдлаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, стресс бухимдалгүй, бие биеэ хүндэтгэж хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нарт зөвлөе" хэмээн хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn