С.САРУУЛ
Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Зинаамядарын Батбаяр томилогджээ.
З.Батбаяр 2003 онд МАХН-д гишүүнээр элсэж, тухайн үеийн МОАСЗХ-нд харьяалагдаж явсан. Дараа нь 2005 онд Усны хэрэг эрхлэх газрыг тухайн үеийн Байгаль орчны яамны дэргэд байгуулахад төрийн албанд орсон. Ингээд Усны газрын орлогч даргын албан тушаалыг найман жил хашсан байдаг. Улмаар 2012 оны сонгуулийн дараа МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Сүүлд 2016-2021 онд Бүгд Найрамдах Унгар Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn