Б.Нямсүрэн
“Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр” сэдэвт шилдэг нийтлэлийн уралдаан зарлагдсан байна. Уралдааныг Монгол хятадын найрамдлын нийгэмлэг, БНХАУ-аас Монголд суугаа элчин сайдын яамнаас ирэх сарын 25-30-нд зохион байгуулахаар болжээ. Энэ нь хоёр орны харилцаа, хятад орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилт, ард түмний найрамдлыг таниулахад чиглэсэн байна. Харин уралдаанд нийт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, сонирхогч оролцох боломжтой юм. Бүтээлийг энэ сарын 20-оос ирэх сарын 20-ны өдөр хүртэл хүлээж авна. Шагналын сан тэргүүн байр өргөмжлөл гурван сая төгрөг, дэд байр өргөмжлөл хоёр сая төгрөг, гутгаар байр өргөмжлөл нэг сая төгрөг, тусгай байр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнах ажээ.
Эх сурвалж: www.zms.mn