Б.ТУУЛ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоо хамтран Сүхбаатарын талбайд “UB Food festival 2023” арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгууллаа. Нийслэлчүүд бид амралтын өдрүүдээ амтат хоолны шоутай, сонирхолтой өнгөрүүлэв.
Уг арга хэмжээ нь Монголын үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой билээ.
Энэ жилийн хувьд наймдугаар сарын 18-20-нд буюу гурван өдрийн турш урлагийн тоглолт, олон төрлийн тэмцээн уралдаан, хоолны амталгаа, шоу үзүүлбэрүүдээр үргэлжилж, өчигдөр орой өндөрлөлөө. Хэдийгээр амралтын өдрүүдэд бороотой байсан ч амтат хоолны шоуг зорин ирэх гэр бүл, найз нөхөд олон байв.
Эх сурвалж: www.zms.mn