Б.ТУУЛ
Монгол орныг зорин ирж байгаа жуулчдын үзэхийг хүсдэг зүйлсийн нэг нь нүүдэлчдийн амьдралын хэв маяг билээ. Гэтэл орчин үеийн нийгэмд монголчууд бидний амьдрал техник технологийн хөгжилд уусаж, жинхэнэ монгол ёс заншил, соёл ахуй бүдгэрсэн нь жуулчдын нүдэнд сонирхол багатай харагддаг.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй "Нүүдэлчин-2023" наадам нь гадаад дотоодын жуулчид төдийгүй нийслэлчүүд, хүүхэд залууст монголчуудын нүүдлийн соёл, ахуйг нэг дороос харах боломжийг бүрдүүлсэн, зохион байгуулалт сайтай, сонирхол татахуйц олон үзүүлбэр, үзэсгэлэн худалдаатай, хүсэн хүлээдэг наадмын нэг болжээ.
Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны “Нүүдэлчин” их наадам гурван өдрийн турш үргэлжилж, өчигдөр орой өндөрлөв.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ жил давхардсан тоогоор 60 орчим мянган хүн зорин ирж сонирхсон байна.
Эх сурвалж: www.zms.mn