Б.ТУУЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүрэгт “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Байршлын хувьд, Баянзүрх дүүргийн 

-3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн гадна талбай

-4 дүгээр хороо Жуковын талбай

-6 дугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай

-39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төв зэрэг байршлуудад хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна. Дээрх байршлуудад 38 тариаланч шинэ ургацын 30 орчим нэр төрлийн ногоог шат дамжлагагүйгээр иргэдэд худалдан борлуулж эхлээд байгаа аж. 

Эх сурвалж: www.zms.mn