Б.Нямсүрэн

Иргэдийн Шударга шүүх ТББ-аас энэ сарын 24-ны өдөр “Найман ишигний хэрэг ба шүүхийн нотлох ажиллагаа” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийх талаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд болсон Г нарт холбогдох 56 малын хэрэг тодорхой бус байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Иргэдийн Шударга шүүх ТББ Х.Бат-Ялалт “Найман ишигний талаар хэргийн оролцогчтой зарим сайтууд очиж ярилцлага хийхдээ хууль хяналтын байгууллагын алба хаагчидтай холбоотой асуудлыг зөрчиж ярьсан. Тухайлбал, н.Отгонбаяр цагдаа хохирогчийн хулгайд алдагдсан малыг өөрөө төлж өгнө гэж мэдүүлэг авсан. Мөн н.Гончигсүрэн цагдаа малын гэмт хэрэгт ажиллахдаа нэг талд нь үйлчилж, алдсан малыг олж өгөхдөө нөгөө айлын гомдлыг шалгалгүй орхигдуулсан. Тиймээс УЕП, ЦЕГ, УДШ-д хандаж асуулга хүргүүлж байна. Манайхаас хууль хяналтын байгууллага хариуцлагагүй ажиллаж, хэргийн бодит үнэнийг эргэлзээгүйгээр нотлох үүргээ биелүүлж чадаагүй гэж үзсэн. Тиймээс нээлттэй хэлэлцүүлэгт энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн өөр өөрийн байр суурьтай байгаа хэвлэл, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад мэдээлсэн УЕП, УДШ-ын тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хэнтий аймгийн сумдын шүүх, ЦЕГ байгууллагыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна” гэв.  

Эх сурвалж: www.zms.mn