Б.Нямсүрэн
“Евразийн ард түмнүүдийн тэнгэр шүтдэг ба туульсын өв” Олон улсын практикийн IX бага хурал боллоо. Тус хурал нь өмнө ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. Харин Монголд гурван удаа хуралдаж байгаагаараа ихээхэн онцлогтой ба 60 орноос зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцож буй. Зарим улсын төлөөлөгч нар цахимаар оролцож байгаа. Биечлэн ирсэн судлаач, эрдэмтэд шинэлэг сонирхолтой судалгаанд тулгуурласан итгэл хэлэлцүүллээ.
Дэлхийн улс бүрийн өөрийн гэсэн шашин шүтлэгтэй. Тэр дундаа бөөгийн шашинг шүтдэг орон цөөнгүй. Мөн бусад шашин үүсэхээс өмнө бөө мөргөл байсан хэмээн үздэг. Монгол бөөгийн шашны үүслийг судлаачид олон мянган жилийн тэртээгээс буюу анхны хүй нэгдлээс тогтсон тухай тэмдэглэж үлдээсэн байдаг.
Хуралд оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Олон улсын Тэнгэр судлал сангийн дэд тэргүүн С.Дашням “Өнөөдөр тэнгэр судлалын хурал болж буйд баяртай байгаагаа илэрхийлье. Хуралд Буриад, Якут, Киргиз, Тува, Өвөрмонгол зэрэг улсаас хүрэлцэн ирсэн зочид илтгэл тавьж байна. Тус итгэлд тэнгэр шүтлэгийн талаар улс орнуудын ойлголт болон нэг сэдэв сонгож авч судалжээ. Тэнгэр шүтлэг нь нэгэн үед монголчуудын шашинг орлож байсан түүх бий. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлэгт монголчуудын тэнгэр үзлийн талаар түлхүү яригдана. Тэнгэр шүтлэг нь хүн төрөлхтний олон зуун жилийн мэдээллийг хадгалж байдаг. Мэдээллийг олж мэдэж, тайлж унших чадвар хүмүүст бий. Өөрт заяагдсан авьяас, зөн совингоо хөгжүүлсэн хүмүүс цөөнгүй” гэлээ.
Олон улсын Тэнгэр судлал сангийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Валерьевна “Тэнгэр судлалыг хурлыг зохион байгуулахад монголын тэнгэр судлалын төв, бөө судлаачид оролцож буйд талархаж байна. Хурлын үр дүнд судалгааны материалыг эмхэтгэж ном болгож хэвлүүлсэн. Харин би илтгэл хар, шар цагааны бөөгийн тухай судалж тайлбарласан байгаа” гэв.
Эх сурвалж: www.zms.mn