П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар болж 24 асуудлыг хэлэлцэж танилцав.  Тус хуралдаанаас гарсан чухал шийдвэрийн нэг нь хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулсан юм. Ийнхүү тус хороог Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо. Ингэснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хотуудын төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх юм байна.  Мөн тус хуралдаанаар замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг цэгцлэх зорилгоор эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалж, олон улсын болон мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээнд тулгуурлан цаашид газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, байгуулалтын асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Эх сурвалж:www.polit.mn