Б.ТУУЛ

Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, форумын үйл ажиллагаа 2023 оны 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал, форумын үйл ажиллагааг Монгол улсын Соёлын яам ерөнхий байгуулагчаар, Монгол Улсын Их сургууль, Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэг, “Соёл, шинжлэх ухаан, судлалын хөгжил үндэсний төв” зохион байгуулж, Монголын Зохиолчдын эвлэл, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын Боловсролын Их сургууль тус тус дэмжин оролцож байна.

Уг хуралд Монгол Улс, Япон Улс, ОХУ, БНХАУ, БНФУ, БНЧУ зэрэг зургаан орны 70 гаруй эрдэмтэд тодорхой чиглэлээр судалгааны үр дүнгээ танилцуулж, Монголын уран зохиол судлалын олон талт асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Эх сурвалж: www.zms.mn