Б.ТУУЛ
“Хичээлийн шинэ жил" үзэсгэлэн худалдаа нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газруудад гараад эхэлжээ. Эдгээр үзэсгэлэн худалдаанаас оюутан сурагчид болон эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлжээ.
Байршлын хувьд, "Хичээлийн шинэ жил"-ийн өргөтгөсөн худалдаа нь Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх хэсэгчилсэн хэд хэдэн байршилд гарч байгаа юм байна.
Бид энэ удаа Баруун дөрвөн зам болон Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж буюу циркээс Улсын их дэлгүүр орох замд гарч байгаа үзэсгэлэн худалдаагаар оров. Бараа материалын үнэ ханш боломжийн бас хичээлийн хэрэгслээс гадна хүүхдийн хувцас, гутал пүүз зэрэг өргөн сонголттой бараануудыг дэлгэсэн байна.
Эх сурвалж: www.zms.mn