Солонгос эмчийг луйвардсан хэргийн шүүх хурал маргааш болно. БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг өнгөрсөн хавар Нийслэлийн шүүх хэлэлцэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан. Монголын хэвлэлүүдээр олон удаа мэдээлж байсан энэ хэргийг эргэн сануулахад “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжав нар нь БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Монгол Хьюндай” эмнэлгийн  эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Ингээд зогсохгүй хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гээд олон баримт бичигддэг. Товчдоо тэд ийм хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр өөрийн гэсэн бүхэл бүтэн эмнэлэгтэй болж үлдсэн байдаг. Өнгөрсөн оны 10-р сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн гэж хэлж болох, шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдэхгүйгээр долоон жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа, ноцтой хэргийн дараагийн шүүх хурал маргааш болох гэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүдийг дахин шалгаж шийдвэрлэхийг зарлаж байсан.  Одоогоор Ким Бу Соб эмчийн хяналтад байдаг өвчтөнүүдийн эмчилгээ тасарсан зарим нь хөлөө тайруулахад хүрсэн байна.   Мөн тэрбээр сайн үйлсийн аянд хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд нэг жилийн хугацаанд нэг тэрбумд хүрдэг байна.  Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол. 

Эх сурвалж:www.polit.mn