Т.САЙХАН

Олон улсын Монгол судлалын холбооны хурал өчигдөр /08.14/ болсон хурлаар  Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун ажлаа өгчээ. Түүний оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон байна.

Хэдийгээр С.Чулууныг бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэн, оюуны өмчийг зөвшөөрөлгүй хуулбарласан гэх мэдээлэл цацагдсан ч тус холбооны дүрэм журмын дагуу ээлжит хүнийг томилсон гэдэг мэдээллийг эрдэмтэн судлаачид өгөв.

Энэ холбоонд дэлхийн 40 орчим орны 600 гаруй судлаач гишүүнчлэлтэй байдаг аж. Холбооны ерөнхийлөгчөөр нь Унгар улсын эрдэмтэн Бирталан Агнеш ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn