Б.ТУУЛ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг  наймдугаар  сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрханы бэл” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулах гэж байна.

Энэ удаа Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэхүү наадмыг олон улсын шинж чанартайгаар зохион зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү фестиваль нь Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Энэ үеэр нүүдэлчин монголчуудын ахуй соёл, урлаг, спортыг сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулагдахын зэрэгцээ гадаад дотоодын жуулчид, иргэдэд зориулсан олон төрлийн үзэсгэлэн худалдаа гардаг билээ. Ингээд "Нүүдэлчин-2022" оны арга хэмжээнээс сонирхуулъя.

Эх сурвалж: www.zms.mn