Б.ТУУЛ
Олон улсын монголч эрдэмтний XII их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага" сэдвийн дор хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Тус хурлын 5-р салбарын хуралдаан нь "Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл" сэдвийн дор арван орны монголч эрдэмтний 43 илтгэлийг гурван өдрийн туршид хэлэлцэх юм байна.
Эхний өдрийн салбар хуралдааныг СУИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Э.Сонинтогос удирдан, нарийн бичгийн даргаар СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга доктор (Ph.D), дэд профессор Ж.Эрхэмтөгс нар удирдан явууллаа.
Монгол Улсын Ардын багш, доктор (Ph.D), профессор Л. Дашням хурлын нээж, дараах дөрвөн илтгэлийг хэлэлцлээ. Үүнд:
- Шинжлэх ухааны доктор (Sc.D) СУИС-ийн тэргүүлэх профессор С.Дулам "Орчин үеийн Монгол дахь “Метадомогзүй” ба Чингис хаан" сэдвээр
- СУИС-ийн С. Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал Шинжлэх ухааны доктор (Sc.D) Ч.Алтанцэцэг "Монгол хувцасны уламжлалт урлал: Хийц, технологийн судалгаа" сэдвээр
- Elena Aiyzhy (Russia) "Ethnographic Universals in Ritual Practices of Tribal Groups of Tuvans in Russia, Mongolia and China" сэдвээр
- Karenina Kollmar-Paulenz (Switzerland) "Food culture, religion and the concept of rulership in the Mongolian territories in the 13th and 14th centuries"
МОНГОЛЧУУДЫН СОЁЛ: УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ салбар хуралдаан 2023 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Чингис хаан үндэсний музейн 7-р давхрын “Их танхим”-д үргэлжилнэ.
Эх сурвалж: www.zms.mn