Б.ТУУЛ
Олон улсын монголч эрдэмтдийн их хурал Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын Монгол судлалын холбоо, Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей нар хамтран зохион байгуулж байна.
Уг хуралд АНУ, БНСУ, Их Британи, Канад, Швейцарь, Норвеги болон ОХУ зэрэг 21 улсаас Монгол судлаач эрдэмтэд оролцож байгаа бөгөөд гадаад дотоодын 750 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Эх сурвалж: www.zms.mn